x

Токио хотоос нүүсэн иргэдэд өгдөг тэтгэмжийг 1 сая иен болгон нэмэгдүүлжээ

35 сая хүн амтай Токио хэмээх том хотоос нүүн шилжсэн айл өрхөд аль ч бүс нутаг руу нүүсэн хамаагүй тухайн гэр бүлийн хүүхэд бүрт 1 сая иен ($7,650) төлнө.

Засгийн газраас 2027 он гэхэд 10,000 гэр бүл нүүнэ гэж найдаж байгаа ба энэ тоо нь ийм том хотод өөрчлөлт авчрахгүй ч гэлээ мэргэжлийн хүмүүс болон залуу гэр бүлүүдийн дунд нэр хүнд багатай хөдөө орон нутаг, газруудыг шинэчлэхэд тустай аж.

Энэ бол асар том хотуудаас төвлөрлийг бууруулах, шилжилтийг нөгөө чиглэлд нь хандуулахаар дэлхий даяар хүчин чармайлт гаргаж буйн хамгийн сүүлд бичигдэж буй жишээ юм.

Гэхдээ л алсын зайнаас ажиллахыг илүү хүлээн зөвшөөрдөг тахлын дараах ертөнцөд ч гэсэн схемүүд үргэлж цэцэглэн хөгжихөөс сэргийлдэг алдаа, анхааруулга байдаг.

Токио нэг хүүхдэд өгөх нүүлгэн шилжүүлэх төлбөрөө эрс нэмэгдүүлж, 300 мянгаас 1 сая иен болгон нэмэгдүүлжээ. Энэ нь The Guardian-ийн тооцоолсноор хоёр хүүхэдтэй гэр бүлд 5 сая иен (38,200 доллар) олгох боломжтой тэтгэмжийн багцын зөвхөн нэг хэсэг ажээ.

Энэхүү тэтгэмжийг авахын тулд гэр бүлүүд шинэ байрандаа дор хаяж таван жил амьдрах ёстой бөгөөд өрхийн хэн нэгэн нь орон нутагт ажиллах эсвэл орон нутагтаа бизнес эрхлэх ёстой.

Токиогийнх шиг нүүлгэн шилжүүлэлтийн схемийн архитекторууд дижитал нүүдэлчин гэгддэг хүмүүсийг буюу зөөврийн компьютерээ залгаад хаанаас ч хамаагүй ажлаа хийх боломжтой байнга хөдөлдөг ажилчдын тоог бууруулахыг хүсч байна. Тэд оронд нь ажилчдыг үндсийг нь тавьж, орон нутагт нь татан оролцуулж, ирсэн газартаа өөрчлөлт хийхэд тусалдаг урамшууллыг бий болгох зорилготой аж.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top