Хятадын цогцос чандарлах газрууд ковидын улмаас нас барсан хүмүүсээр дүүрэн, ачаалалтай байна гэж буяны байгууллагын эх сурвалжийн мэдээнд тулгуурлан Bloomberg агентлаг мэдээлжээ.
"Том хотуудын оршуулгын газрууд ачаалалд дарагдсан. Гэхдээ байдал улам хүндэрнэ" гэж эх сурвалжууд үзжээ.
Бээжингийн нэг дүүргийн оршуулгын газар өдөр бүр 140-150 цогцос чандарлаж байгаа ба өмнө нь өдөрт 40-өөс дээш гардаггүй байжээ. Харин Лунхуа хотын нэгэн чандарлах газар өдөр бүр 500 цогцос шатааж байгаа нь дундажаас тав дахин их болжээ.
Нас барсан хамаатан саднаа чандарлуулах гэсэн хүмүүсийн дараалал Хятад даяар нэмэгдсэн гэж тус хэвлэл бичжээ.
Британийн Airfinity судалгааны байгууллага вирусийн халдварын үхэл Хятадад өдөртөө 9-25 мянга болтол өссөн гэж таамаглалж байна. Харин Хятадын эрх баригчид энэ талын статистикийг гаргахгүй байгаа юм.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (2)