Хаан ширээний залгамжлалаас татгалзаж, энгийн амьдралаар аж төрж буй Их Британийн ханхүү Харригийн бичсэн “Spare” ном ирэх мягмар гаригт худалдаанд гарах гэж байна.
Энэхүү ном хааны гэр бүлийнхэн дотор үүссэн "хагарал"-ыг хамгийн ширүүнээр дэлхий нийтэд харуулж магадгүй байна.
Уг номонд Харри хунтайж эхнэр Меган Марклаас болж Уильямтай ширүүн маргалдаж, Уильям түүнийг цохисон талаар бичсэн гэж The Guardian мэдээлжээ.
Дурсамж номын хуулбарыг олж авсан The Guardian-д нийтлэхдээ Харри "Бүх зүйл маш хурдан болсон. Тэр миний хүзүүнээс барьж, хүзүүний зүүлтийг минь урж, намайг шалан дээр унагав" гэсэн байна.
Мөн ханхүү Харри телевизэд өгсөн ярилцлагынхаа сурталчилгааны тизер дээр "Би аавыгаа буцааж авмаар байна. Би ахыгаа эргүүлж авмаар байна" гэжээ.
Б.Бүжлхамаа