2023 оны нэгдүгээр сарын 2-ноос 3-ныг шилжих шөнө Москвад хамгийн дулаахан өвлийн шөнө болжээ.
Энэ нь 2007 оны агаарын хэмийн дээд амжилтаас давсан үзүүлэлт буюу рекорд эвдэгдсэн байна.
Тодруулбал, шөнө эхлэхэд ер бусын дулаан байсан ба ВДНХ дахь хотын цаг уурын станцын бүртгэлд шөнө дунд +6 хэм, шөнийн нэг цагт +5 хэм, шөнийн хоёр цагт +4 градус бүртгэгдсэн байна.
Энэ бүх үзүүлэлт нь нэгдүгээр сарын 2-ны хувьд 2007 онд тогтоогдсон дулаан шөнийн дээд үзүүлэлийг давжээ. Тэр жил шөнөдөө +3,6 хэм дулаан байсан байна.
Москвад нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн хүйтэрч, үнэн алдартны Зул сарын барын өдөр буюу 7-нд -12 -15 хэм хүйтэн болох гэнэ.
М.ЦОГТ