Ромын католик шашины тэргүүн Франциск Гэгээн Петрын дацанд баярын мөргөл хийхдээ, өнгөрсөн бямба гаригт 95 насандаа нас таалал төгссөн өмнөх тэргүүн Хүндэт пап лам XVI Бенедиктын өгөөмөр сэтгэлийг тэмдэглэн дурссан байна.
Католикийн сүсэгтнүүд нас барсан пап ламыг догдлон дурсчээ.
"Бурхан бидэнд түүнийг явуулсаныг нь бид зүрх сэтгэлээрээ мэдэрч, талийгаачийн хийсэн бүхий л сайн сайханд нэн ялангуяа сүүлийн жилүүдийн итгэл үнэмшлэл, мөргөлд нь баярлан талархаж байна" гэж Ромын пап лам хэлжээ.
"Шашины төлөө түүний зүтгэл үнэмшлийг зөвхөн бурхан л мэднэ" хэмээн тэр онцолсон байна.
XVI Бенедикт 96 дахь насандаа Mater Ecclesiae хийдэд нас барсан тухай Ватикан мэдээлсэн байв. Талийгаачийн шарилыг Гэгээн Петрын сүмд сүсэгтэн олонтой салах ёслол хийн мөргөл үйлдэхийн тулд байрлуулан салах ёслол, уншлага хийжээ.
Дээд хүндэт хамбыг нэгдүгээр сарын 5-нд буюу өчигдөр нутаглуулсан юм.
XVI Бенедикт (Йозеф Алоиз Ратцингер) пап ламын ариун түшлэгт 2005 онд суугаад биеийн байдал нь муудаж, 2013 онд өөрийн хүслээр огцорсон юм. Шашины дээд тэргүүн огцорсон нь сүүлийн зургаан зуун жилд анх удаагаа тохиолдсон нь энэ байлаа.
М.ЦОГТ