Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Путины дэвшүүлсэн 36 цагийн гал зогсоох уриалгыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын цэргүүдэд Үнэн алдартны шашны Зул сарын баярыг тэмдэглэх үүднээс 36 цагийн турш "нэг талын гал зогсоох" тушаал өгсөн билээ.
Украины өндөр албан тушаалтан энэ алхмыг "учирхай заль мэх", "суртал ухуулгын дохио" гэж нэн даруй үгүйсгэсэн юм. Тодруулбал, Украины Ерөнхийлөгч үүнийг нь Донбасс дахь Украины давшилтыг сааруулах, тухайн бүсэд нэмж цэргийн техник оруулах зорилготой алхам гэж үзэж буй тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ.
Мөн Оросын цэрэг Украины нутгаас гарах хүртэл ямар нэг тохиролцоо хийхгүй гэж мэдэгдлээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Байден ОХУ католик шашны Зул сар, шинэ жилээр цохилтоо үргэлжлүүлсэн атлаа одоо гал зогсоох талаар ярьж буй нь амьсгаа авах гэсэн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (1)