x

Ким Чен Уны охин шинэ оны эхний өдөр цөмийн зэвсэгтэй танилцжээ

Шинэ оны эхний өдөр БНАСАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удирдагч Ким Чен Ун охиныхоо хамтаар цөмийн пуужингийн байгууламжид зочилж буй "огноогүй" гэрэл зургуудыг нийтэлжээ.

Охины нэр, насыг мэдээллээгүй бөгөөд түүнийг зүгээр л Кимийн "хамгийн хайртай охин" гэж нэрлэсэн байв. Энэ нь удирдагч Ким Чен Уны дэглэм болон түүний хурдацтай хөгжүүлж буй цөмийн зэвсгийг охиндоо өвлүүлэх эцсийн залгамжлагчаар бэлтгэж байж магадгүй гэсэн санааг илэрхийлэхэд хангалттай байв.

Удирдагч Ким Чен Ун мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын тагнуулынхан Ким Жу-Ае гэж тодорхойлсон охиноо авчирч, томоохон зэвсгийн туршилт хийсэн байна.

Ким Жу Ае охиныг 9 эсвэл 10 настай гэж үздэг байна. 

Ким Чен Ун ирэх даваа гаригт 39 нас хүрнэ. Түүний охиноо олон нийтэд аажмаар танилцуулж байгаа нь Кимийн эцгийнхээ алдаанаас зайлсхийх гэсэн оролдлого байж магадгүй гэжээ.

Удирдагч Ким бол аавынхаа удирдагчаар сонгосон бага хүү нь юм. Гэвч 2010 онд, эцгийг нь нас барахаас нэг жилийн өмнө төрийн хэвлэлд гарах хүртэл жирийн хүмүүс түүнийг хэзээ ч харж байгаагүй. Тэрээр цуст цэвэрлэгээгээр маргаангүй эрх мэдлээ тогтоох хүртэл олон жил зарцуулсан юм.

Ким Чен Ун хүүхдээ өөрийн зэвсэгтэй холбоотой үйл явдалд аваачсан нь Хойд Солонгосын ард түмэн, ялангуяа залуучуудад гэр бүлийнх нь хаант засаглал, цөмийн зэвсгийн хөгжил хойч үедээ ч үргэлжлэх болно гэдгийг сануулж байна гэдэгтэй ихэнх шинжээчид санал нэгджээ.

Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнууд Ким Чен Уныг гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь хүү байх магадлалтай гэж мэдэгджээ. Жу-а бол түүний хоёр дахь хүүхэд гэж мэдээлжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top