Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятад улсыг ковидын бодит нөлөөлөл, ялангуяа нас баралтыг дутуу мэдээлж байгааг анхааруулав.
Өнгөрсөн сард ихэнх хязгаарлалтыг цуцалсан нь тохиолдлын тоо нэмэгдэхэд хүргэсэн.
Гэвч Хятад улс өдөр тутмын тохиолдлын мэдээллийг нийтлэхээ зогсоож, өөрийн хатуу шалгуурыг ашиглан арванхоёрдугаар сараас хойш ердөө 22 хүн ковидын улсаас нас барсныг мэдээлжээ. ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал доктор Майкл Райан "Бид ковидын үхлийн тодорхойлолтыг хэтэрхий явцуу гэж үзэж байна" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Хятадын тоо баримт нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх, ялангуяа нас баралтын хувьд өвчний бодит үр нөлөөг дутуу илэрхийлж байна" гэжээ.
Өнгөрсөн сард Хятад улс ковидын үхэлд хамаарах шалгуураа өөрчилж, зөвхөн амьсгалын замын өвчнөөр нас барсан хүмүүсийг тоолох болсон юм.
Энэ нь ДЭМБ-ын удирдамжтай зөрчилдөж байгаа аж.
Их Британийн шинжлэх ухааны мэдээллийн Airfinity компани Хятадад өдөрт хоёр сая гаруй ковидын халдвар авч, 14 мянга гурай хүн нас бардаг гэж тооцоолжээ.
Хэдийгээр Хятад хилээ нээсэн ч арав гаруй улс тус улсаас ирсэн жуулчдын зорчихыг хязгаарлаад байна. Бээжин эдгээрийг улс төрийн зорилготой гэж шүүмжилж, хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна.
Лхагва гаригт Европын холбоо шинэ удирдамж гаргаж, бүх гишүүн орнуудад Хятадаас нисч буй зорчигчдыг явахаасаа өмнө "сөрөг" тест өгөх шаардлагыг нэвтрүүлэхийг зөвлөж байна.
Б.Бүжлхамаа