Өнгөрсөн онд Орос Японы худалдааны эргэлт хоригийн өмнөх оныхоос нэмэгдсэн тухай Японы JB Press сонин мэдээлжээ.
"Японы Оростой хийж байгаа худалдааны нийт хэмжээ нь өнгөрсөн оны эхний 11 сард 542,3 тэрбум иенийн ($4 тэрбум орчим) экспорт, 1,8252 их наяд иенийн импорт ($13,5 тэрбум) болон, зөрөө нь 1,2829 их наяд иен ($9 тэрбум) болсон байна.
Импортын нийлбэр нь 1,5516 их наяд иен ($11 тэрбум) болсон нь 2021 оныхоос 270 тэрбум иенаар ($2 тэрбум) илүү байна" гэж сонины материалд өгүүлжээ.
Хэрэглээнд байсан машины импорт маш ихээр өссөнийг сэтгүүлч онцолжээ. Мөн тэрээр хоригт хамаараагүй далайн бүтээгдэхүүний импорт эрчимтэй байсныг бас дурьдав.
М.ЦОГТ