Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун улс орныхоо цөмийн зэвсгийг “экспоненциалтайгаар” өргөжүүлнэ гэж амласан тухай тус улсын албан ёсны мэдээллийн төв агентлаг ням гаригт мэдэгджээ.
Эрх баригч Хөдөлмөрчдийн намын таван өдрийн хуралдаан дээр үг хэлсэн Ким, Өмнөд Солонгосын шинэ консерватив ерөнхийлөгч Юн Сук Ёолын Умардын талаар хатуу байр суурь баримталж буйд хариу үйлдэл үзүүлж буй хэрэг гэжээ.
Ким Чен Ун "Дайсны яаруу үйлдэл, бодлогогүй алхамыг даван туулахын тулд цөмийн зэвсгээр, бүх талын сөргөлдөөний төлөө бүх талын сөргөлдөөнөөр хариу өгнө" гэжээ.
Хойд Солонгос 2022 онд 90 гаруй пуужин харвасан нь өнөөг хүртэл жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж, ICBM-ийн туршилтад өөрөө тогтоосон мораторийг эвдсэн. Тэд шинэ оны эхээр дахин нэг пуужин туршсан байна.
Нөхцөл байдлын тухайд Хойд Солонгосын эдийн засаг тахал болон хориг арга хэмжээний улмаас сүйрч, үерийн улмаас хүнсний хомсдол үүсч, мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш огцом унасныг Ким дурьджээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ким цөмийн зэвсгээ ард түмнийхээ дунд манлайлах нэр хүндээ өсгөх хамгийн үр дүнтэй хэрэгсэл гэж тооцож байгаа аж.
Б.Бүжлхамаа