Швейцарийн Дотоод хэргийн сайд Ален Берсе тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг авлаа.
Тасс агентлагын мэдээлснээр, тэрээр Ерөнхийлөгчөөр нэг жилийн хугацаанд ажиллахдаа сайдын үүргээ давхар гүйцэтгэх юм байна. Ален Берсе Засгийн газарт Социал демократ намыг төлөөлдөг нэгэн.
Швейцарийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн сарын 7-нд явагдсан ба Ерөнхийлөгч солигдлоо гээд тус орны дотоод, гадаад бодлогод нөлөөлөхгүй юм. Учир нь бүх чухал шийдвэрийг Швейцарийн Холбооны зөвлөл гэх хамтын байгууллага гаргадаг.
Дэлхийн дулаарлын улмаас Швейцарийн уулын цанын баазууд цасгүй болж магадгүй байгаа. Ойрын арваад жилд тундасны хэмжээ нэмэгдэх магадлалтай ч тэр нь цас биш бороо болон унах аж. Тус орны уулын цанын бизнес нь эдийн засгийн бүрдүүлэлтээрээ хоёрт ордог байна.
М.ЦОГТ