Домогт хөлбөмбөгчин нас барсантай холбоотойгоор Бразилид гурав хоногийн гашуудал зарлажээ. Энэ тухай Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару өөрөө мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч мөн алдарт тамирчны ар гэрийнхэнд хандан эмгэнэл илэрхийлжээ. Тэр өөрийн твиттердээ "Пеле дэлхийд Бразил нэрийг нээсэн хүн" хэмээн бичжээ.
Мөн тэрээр "Пеле хөлбөмбөгийг урлаг, баяр баясгалан болгосон хүн" хэмээжээ.
Домогт тамирчин 82 насандаа мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр сарын өмнө бөөр, зүрхний дутагдлаар эмнэлэгт хэвтсэн байна. Эмч нар түүнийг энэ хугацаанд амьдралын төлөө тэмцээд чадсангүй хэмээн хэлжээ.
М.ЦОГТ