2022 он бол шинэ мэдээ, мэдээний мөчлөгөөр цуцашгүй мэт санагдах жил байлаа. Мэдээ мэдээллийн шинэ мөчлөг, дохиолол бүр нь бараг шахуу өмнөхөөсөө илүү цочирдом байв.
ОХУ-ын Украинд хийсэн түрэмгийлэл нь 40,000 гаруй энгийн иргэнийг хөнөөж, 30 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн урт бөгөөд цөхрөнгөө барсан зам байв.
АНУ-ын Дээд шүүх Роу Вэйдийн эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгож, АНУ-д үр хөндөх үндсэн хуулиар олгогдсон эрхийг цуцлав.
Пакистанд үерийн улмаас олон зуун тосгон сүйрч, 1500 орчим хүн амиа алдаж, 33 сая гаруй хүн хохиров. Харин Иранд сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй олон хүний аминд хүрсэн эсэргүүцлийн жагсаал болж, одоо ч үргэлжилж байна.
Эдийн засгийн хувьд хүнд хэцүү жил үргэлжилж байна. Их Британийн фунт америк доллартай харьцах түүхэн доод түвшиндээ хүрч, төв банкууд инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ чангатгав.
Он дуусах дөхөж байгаа тул халаалтын түлшний өртөг эрс нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж байна. Саяхныг хүртэл Хятад улс тахлын эсрэг тууштай хандах хандлага нь бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж, өсөлтийг нь боомилсоор...
Улс төрийн хувьд хүмүүс Австрали, Бразил, Итали, Шведэд өөрчлөлт оруулахын төлөө, Франц, Данид танил царайныхаа төлөө саналаа өгсөн. Израильд Биби буцаж ирэв. Элон Маск одоо Twitter-ийг эзэмшдэг болсон.
Спортын хувьд хоёрдугаар сард Бээжинд үнэхээр хачирхалтай олимпийг дэлхийд гаргаж ирсэн бөгөөд энэ оны сүүлээр Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн адил ер бусын хэл амтай байв.
Гэхдээ энэ бүхэн сүйрэл, гунигтай байсангүй. 2022 он бидэнд Уордле, Лондон дахь Аббагийн дижитал оршин суух газар, анхны Tour de France Femmes, тэр байтугай Бейонсегийн шинэ цомгийг авчирсан.
Ирэх жил АНУ-д зуны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, Пабло Пикассогийн нас барсны 50 жилийн ойг дурсах зэрэг арга хэмжээ зэрэг авхаалж самбаатай мөчүүд аль хэдийнэ төлөвлөгдсөн байна.
Б.Бүжлхамаа