Их долоо (G7)-ийн орнууд Оросын эсрэг тавьсан хориг нь Оросоос хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд саад болох ёсгүй гэж мэдэгдэлдээ бичжээ.
Арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн тэдний хувьд Оросоос далайн тээврээр нийлүүлэх нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байгаа ба нефтийн баррелийг $60 доллараас дээш үнээр авч болохгүй гэсэн юм.
Нэгдүгээр сарын 15-наас эхлэн үнийн дээд төвшнийг байнга засварлан шинэчилж байх аж.
G7 клубын орнууд Оросоос далайгаар нефть авах хүсэлтэй гуравдагч орнуудад хандан уг бүтээгдэхүүний үнийн хязгаарлалтыг ашиглахыг уриалжээ.
М.ЦОГТ