Өнгөрсөн долоо хоногт Владимир Зеленский АНУ-д айлчлах үеэр Ерөнхийлөгч Жо Байден хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Байден "Өвөл цагийг зэвсэг болгон ашиглаж байна" гэж Оросыг шүүмжилжээ.
Москва өвлийн улирлыг сөргөлдөөндөө давуутай тал авахаар оролдож байна гэж тэр үзсэн байна. Үүнийг ярьж байхдаа тэр Украины ард түмний үйл ажиллагааг биширч байга гэжээ.
Владимир Зеленский дараа нь Конгресст үг хэлэхдээ, "Украин унаагүй, манай улсын иргэд амьдарч, тэмцэж байна. Оросын дарангуйлал Украинд хяналтаа алдлаа. Орос хэзээ ч Украин түмний ухаанд нөлөөлж чадахгүй" гэсэн юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский конгресст үг хэлснийхээ дараа Украины төрийн далбааг Төлөөлөгчдийн танхмын спикер Нэнси Пелосид гардуулсан билээ. Түүний хэлснээр уг далбааг Артемовскийн байлдааны бүсэд байгаа Украины цэргийнхэн дамжуулсан аж. Үүний хариуд түүнд АНУ-ын далбаатай хайрцгийг гардуулжээ.
Украины Ерөнхийлөгчийн хэлсэн үг хагас цаг орчим үргэлжилсэн бөгөөд АНУ-ын лидерийн үүрэг роль, Украины удахгүй ялах ялалтын талаар голчлон яригдсан юм.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)