Энэтхэгийн зураач, барималч Сударсан Паттнаик Санта-Клаусын нүсэр том баримлыг элс, улаан лоолиор бүтээн Зул сарын бэлэг барив.
Тус улсын зүүн хэсгийн Гопалпур хотын далайн эрэгт 18,2 метрийн өргөнтэй, 8,2 метрийн өндөртэй баримлыг босгосон байна.
Сантаг улаан лооль болон элсээр бүтээсэн нь дэлхийн хамгийн том өвлийн өвгөний баримал болсон байна.
Паттнаик Санта-Клаусыг наранд хэвтэн байгаагаар дүрсэлсан ба түүнийг бүтээхэд зураачийн 15 сурагч туслан, нийт 1,5 тонн улаан лооль зарцуулжээ.
NDTV мэдээлснээр энэ зураач элсээр янз бүрийн сэдвийн бүтээл хийдэг гэнэ. Түүний хэд хэдэн баримал Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.
Арван хоёрдугаар сарын эхээр Паттнаик элсээр Энэтхэг даргалсан G20 саммитийн эмблемийг бүтээсэн юм.
М.ЦОГТ