Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан айлчлал хийсэн билээ. Тэрээр энэ үеэр Украин улсыг санхүүжүүлэхийг хүссэн юм. Гэвч орчуулагчийн алдаанаас болж гэмт хэргийг санхүүжүүлэх гуйлт болон хувирчээ.
Украины ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хэвлэлийн бага хурал хийх үеэр хүсэлтээ хэлсэн байна.
Орчуулагчийн анхааралгүйгээс country (улс) гэсэн үгийг crime (гэмт хэрэг) гэж солин орчуулснаас Зелинскийн үг "гэмт хэргийг санхүүжүүлнэ" гэж ихээхэн найдаж байна гэсэн утгатай болов.
Зелинскийг конгресст үг хэлж байхад БНН-ын хоёр төлөөлөгч Мэтт Гетц, Лорен Боберт нар алга ташихаас татгалзсан байна. Хожим Гетц Украины лидерийн үгийг тайлбарлахдаа, "АНУ-ын улс төрийн удирдлага өөрийн улсдаа сэтгэл тавихаа больсон" гэжээ.
М.ЦОГТ