Украинчуудын зөвхөн 7 хувь нь цахилгааны хангамжаас болж орон гэрээсээ явахад бэлэн байгааг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллага мэдээлжээ.
Бүх орон даяар явуулсан санал асуулгаар иргэдийн 7 хувь нь орон гэрээ орхин нүүхэд бэлэн байгаа гэв.
Цахилгааны тасалдал удаан үргэлжилж засвар хийгдэхгүй байсан ч гэрээсээ гарахгүй гэж гурван хүний хоёр нь хариулсан байна.
Үүний хажуугаар хувийн боломж нь улам буурч, өрхийн аж ахуйн 43 хувь нь хадгаламжаа бараад байгаа гэнэ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)