Эрчим хүчний хямралаас болон Германы эдийн засаг олон хүндрэлтэй тулж байна. Түүний тоонд чухал барааны импорт хурц хамааралтай тулгарчээ. Хамгийн их асуудалтай ангилал нь газрын ховор элементүүд, янз бүрийн түүхий эд зэрэг болоод байгааг Немецийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн (DIW) судалгаанаас иш татан Der Spiegel сэтгүүл мэдээлжээ.
"Маш чухал 30 товарын 14 нь импортоос 100 хувийн хамааралтай. Мөн өөр гурван төрлийн түүхий эдийн хамаарал 95 хувьтай. Шаардлагатай чухал гэгдэх барааны нийлүүлэлт нь өндөр эрсдэлд байна" гэж нийтлэлд онцолсон байна.
Оросын барааны импорт ихээхэн хорогдсон учир нийлүүлэгчдийн тоог компаниуд болон засаг захиргаа аль болох ихээр задлан өргөжүүлэх ёстой гэж хүрээлэнгээс зөвлөв.
"Газрын ховор элементүүдийг нэмэлтээр Бразили, Энэтхэг, Австралиас, литийг бол Австрали, Хятад, Аргентинаасавах хэрэгтэй" хэмээн судалгааг хийсэн Мариус Зеварт зөвлөв.
Арванхоёрдугаар сарын 11-нд немецийн ZDF теле компани мэдээлэхдээ, Герман болон ЕХ-ны бусад орнууд хоригтой байгаа ч Оросын шахмал шахмал хийг худалдан авч байна. Хийн нийлүүлэлтийн хэмжээ нь 5 тэрбум кубометр болж байгаа нь Германы хийн жилийн хэрэглээний 5 хувь болж байна гэжээ.
М.ЦОГТ