x

Монгол улс ДНБ-ний чансаагаар 129-т бичигдэж, Гаити, Нигерийн ард жагсав

Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудын чансааг гаргажээ. Энэ удаа өмнөх 150 жилийнх шигээ АНУ нэгт эрэмблэгджээ. 2022 оны дотоодын нийт бүтээгдхүүний үзүүлэлтээр шилдэг таван оронд АНУ, Хятад, Япон, Герман, Их Британи жагссан байна.

Тэдний ДНБ-ний нийлбэр нь дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн талыг эзэлж байгаа юм.

Дэлхийн хамгийн өндөр ДНБ-тэй топ-5 орон

1. АНУ. АНУ-ын ДНБ өнгөрч буй онд 24,8 их наяд доллар байв. Энэ тоо нь дэлхийн 170 оны ДНБ-ний нийлбэртэй тэнцэнэ. АНУ нь 1871 оноос хойш дэлхийн томоохон эдийн засаг байсан ба түүнтэй зэрэгцэх эсвэл түүнд ойртох орон одоогоор байхгүй хэвээр байна.

2. Хятад. БНХАУ-ын нэрлэгдсэн ДНБ нь 2022 онд 18,46 их наяд доллартай тэнцэв. Өнгөрсөн онд тэр нь 16,86 их наяд байсан гэхээр эдийн засгийн өсөлт сайн байна. Хятадын худалдан авах чадварын тэнцэл нь АНУ-ынхаас өндөр ба энд Хятад тэргүүлж байна. Аж үйлдвэр ба ашигт малтмал нь Хятадыг ийм өндөр хэмжээнд хүргэсэн байна.

3. Япон. Японы өндөр хөгжилтэй эдийн засаг нь жилээс жилд бэхжиж байгаа. Энэ онд ДНБ-ний хэмжээ нь 5,38 их наяд доллар болов. Өмнөх хоёр жилд нь бага зэргийн бууралт байсан. Ковидын цагаар хүртэл тус орон гуравдугаар байраа хадгалж ирэв.

4. Герман. Европын холбооноос эхний таван том эдийн засагт багтаж байгаа цорын ганц орон түүний ДНБ 2022 онд 4,5 их наяд доллар. Инфляцийн төвшин 7,3% хүрснээс Германы эдийн засаг ирэх жилд 2-3%-иар унаж магадгүй байна. Ер нь дэлхийн АНУ хүртэл өндөр инфляцтай байгаагаас Германы эзлэх байр хэвээр үлдэнэ.

5. Их Британи. Энэ орны ДНБ нь 3,44 их наяд доллар. Дэлхийн санхүүгийн үйлчилгээний 10%-ийг тэнд хийдэг. Их Британийг хөөн гүйцэхээр ДНБ-ний өсөлтэй Энэтхэг (3,25 их наяд доллар), Франц (3,14 их наяд доллар) нэхэж явна.

Энэ жагсаалтын 129-д Монгол бичигдсэн ба түүний ДНБ-ний үзүүлэлт 2021 онд 14,28%, 2022 онд 15,83% гэсэн байв. Манай урд Нигери биш Нигер улс, харин ард маань Ямайка орсон байгаа.

Газар нутгаар том, малаар дүүрэн, байгалийн баялагаар арвин ч Монгол маань дэлхийн энэ чансааны 192 орноос тухайлбал, Гаитигаас найман алхамын ард хурдалж явна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.45.140)
    боолчлол ба капиталист нийгмийг алгассан орон тийм ч амархан зах зээлийн хүнлэг ардчилсан нийгмийг байгуулж чаддагүй бололтой тэгээд улс орноо удирдаж буй хүмүүс нь хувийн эрх ашигаа 1-рт тавьдаг бол. Зүгээр л нэг хэдэн мал дагаад л хагас зэрлэг байдлаар олон зуун жил амьдарч байсан шүү дээ Монголчууд бид төлөвшиж ёс суртахууны өндөр түвшин хүртэл нилээн хугацаа шаардах болуу хэмээн мөхөс би бодном бөлгөө
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.68.93.131)
    Монголчууд нар үзэхгүй байгаа юм шиг
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Иргэдийхээ боломжийг төр нь хулгайлаад бгаа юм чинь аргагүй дээ төрд хулгайчид бгаа үeд урагшаа биш хойшоо
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top