Өнгөрсөн ням ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Россия-1 телевизид ярилцлага өгсөн билээ. Энэ үеэр тэрээр Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдээд байсан билээ.
Тэгвэл өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ТАСС агентлагт ярилцлага өгчээ.
Тэрээр "Бидний санаа маш тодорхой. Украинчууд өөрсдийнхөө сайн сайхны төлөө бидний зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж авах ёстой. Үгүй бол Оросын арми асуудлыг шийднэ" гэжээ.
Мөн Оросын тавьж буй шаардлагад, Оросын хяналтанд байгаа бүсүүдэд демилитираци, денацификаци явуулахыг зөвшөөрөх гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Украинаас одоо Оросын хяналтад байгаа бүсүүдийг найр тавьж өгөхийг шаардаж байна гэсэн үг юм.
Мөн тэрээр зөрчил хэр удаан үргэлжлэхийг Украин болон Украины ард байгаа АНУ мэдэж байгаа гэсэн байна.