"Хойд урсгал" болон "Хойд урсгал - 2" экспортын хийн хоолойг Орос өөрөө дэлбэлсэн гэдэг буруутгал нь оны гол худал мэдээлэл гэж Fox News телевизийн хөтлөгч Такер Карлсон ярьжээ.
Тэрээр өөрийн YouTube сувагтаа нийтэлсэн бичлэгтээ "2022 оны хамгийн худал мэдээний жишээ олон байлаа. Гэхдээ Ерөнхийлөгч Путин хийн хоолойг дэлбэлсэн гэдэг нь хамгийн тэнэг худал мэдээлэл болж байна" хэмээн ярьжээ.
Путин ингэж л Оросын эдийн засагт хохирол учруулж, зэвсэгт сөргөлдөөндөө өөрийгөө сулруулж гэнэ хэмээн тэр егөөджээ.
Тэрээр "Ямартай ч тэр л үүний ард байж таараа!" хэмээн үргэлжлүүлэн ёжлосон байна.
Түүний хэлж буйгаар энэ хэргийн ард Ерөнхийлөгч Байдений засаг захиргаа байгаа гэнэ.
М.ЦОГТ