Энэ долоо хоногт 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитол дахь үймээний хэргийг мөрдөн шалгаж буй Төлөөлөгчдийн танхимын хороо экс ерөнхийлөгчийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Хууль зүйн яаманд шилжүүлснээр Дональд Трампын долоо хоног маш хэцүүхэн эхэлжээ.
Трампын эрүүгийн хариуцлагыг бослогыг өдөөн турхирсан, тусласан, Конгрессын албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, АНУ-ыг залилан мэхэлсэн, худал мэдүүлэг өгөх гэсэн дөрвөн гэмт хэрэг дээр үндэслэсэн. Нэгдүгээр сарын 6-ны үйл явдлын талаар өөрийн биеэр мөрдөн байцаалт явуулж байгаа Хууль зүйн яам хуулийн ач холбогдолгүй тус хорооны санал хүсэлтийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Тус хороо мөн танхимын дараагийн дарга болохын төлөө өрсөлдөж буй Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Кевин МакКарти зэрэг дөрвөн Бүгд найрамдах намын гишүүдийг мэдүүлэг өгөхийг зарлан дууджээ. Гэвч хүсэлтийг үл тоомсорлосон хэмээн Төлөөлөгчдийн Ёс зүйн хороонд шилжүүлсэн байна. Гэхдээ намаараа жигд хуваагддаг хороо олонхийн саналаар удирддаг учраас энэ нь төдийлөн үр дүнгүй байх магадлалтай.
Мөн Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампын татварын тайланг гаргах эсэх асуудлыг хэлэлцэх болно. Ардчилсан намын гишүүдийн олонхийн санал хураах цаг ирж байгаа тул ирэх сард Бүгд найрамдахчууд хяналтаа тогтоохоос өмнө тус хороо тайлангаа гаргах төлөвтэй байна.
Ерөнхий прокурор Меррик Гарланд Конгрессоос гаргасан түүхэн зөвлөмжийн дагуу Трампыг яллах эсэхийг одоо шийдэх үлдээд байна.
Б.Бүжлхамаа