Урду хэл олон зууны турш Энэтхэгт соёл, яруу найргийн нэр хүндтэй хэл байсаар ирсэн. Энэхүү шашны сургаалын эсрэг боссон зохиолчдын дэвшүүлсэн уран зохиол, сэтгүүл зүй нь ХХ зууны сүүлээр Британийн колоничлолын эсрэг тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Гэвч сүүлийн хэдэн арван жилд энэ хэл нь улс төр, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн эрэл хайгуулын давхар заналхийлэлтэй тулгарчээ.
Урду хэл нь Энэтхэгийн мөнхийн өрсөлдөгч болох Пакистанд өргөнөөр ярьдаг хэл бөгөөд одоо гадаад хэлтэй нийлэн холилдоод хэрэглээнд уран тансаг байдлаа ихээхэн алджээ. Эцэг эхчүүд хүүхдээ хөдөлмөрийн зах зээлд илүү тохиромжтой англи эсвэл бусад Энэтхэг хэл заадаг сургуульд элсүүлэх нь нэмэгдсээр байна.
Гэсэн хэдий ч энэ сард Шинэ Дели хотод гурван өдрийн турш үргэлжилсэн яруу найргийн наадмын үеэр 300,000 гаруй хүн Урду шүлгийг уншин тэмдэглэжээ. Жашн-е-Рехта нэрт ил яруу найргийн наадам болсон нь Урду хэл нь Энэтхэгийн дуу, кинонд романтик илэрхийллийн гол хэл байдгийн нотолгоо болсон юм.
Б.Бүжлхамаа