АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг 2023 онд санхүүжүүлэх тухай хуулийн төслийг Конгресс авч хэлэлцэж байгаа ба үүнд Украинд 14,5 тэрбум долларын цэргийн тоног төхөөрөмжөөр туслахыг суулгаж өгсөн байна.
Энэ тухай Конгрессийн Сенатын төсвийн хорооны хэлэлцүүлэгээс тодорхой болсон байна.
Мөн уг төсөлд Киев ба АНУ-ын НАТО-гийн түншүүдэд шинэ яаралтай тусламж үзүүлэх $44,9 тэрбум долларыгтусгаж өгчээ. Төсөлд бас батлан хамгаалахын зардлыг $858 тэрбумаар, батлан хамгаалахтай холбоогүй салбарын зарлагыг $722,5 тэрбумаар суулгасан байна.
Өнгөрсөн онд Конгресс батлан хамгаалахын зардлаа $778 тэрбумаар баталж байсан юм.
М.ЦОГТ