BBC агентлагын жил тутам гардуулдаг "Спортын оны од" шагналын номинацид Пари Сен-Жермен багийн тоглогч, Аргентины шигшээгийн довтлогч Лионель Месси тодорчээ.
Жилийн турш дэлхийн тавцнаа хамгийн амжилттай байсан спортын ололтынх нь төлөө тамирчинд уг шагналыг гардуулдаг гэж BBC онцлон тайлбарлав.
1960 оноо анх уг шагналыг гардуулж эхэлсэн бөгөөд 35 настай Аргентин довтлогч карьертаа анх удаа тус шагналыг хүртсэн байна. Тус шагнал бий болгосноос нь хойш авч байгаа тав дахь хөлбөмбөгчин нь Месси боллоо.
Месси Аргентины шигшээ бүрэлдэхүүнд орж, 2022 оны Катарын ДАШТ-ний аварга болсон ба тэр тэмцээний явцад долоон бөмбөгийг гоол хийсэн билээ. Үүний хоёрыг нь шигшээ тоглолтод эсрэг хаалганд оруулжээ. Шийдвэрлэх тоглолтод Аргентины баг Францын шигшээг торгуулийн цохилтоор хожсон билээ. Мессийг энэ жилийн ДАШТ-ний шилдэг тоглогчоор зарлан түүнд алтан бөмбөг шагнал олгосон юм.
Шигшээ тоглолт дээр Мессийн богино өмд дээр "Оросыг дэмжиж байна" гэсэн тэмдгийг харж, анзаарсан гэж Оросын Төрийн думын депутат Светлана Журова сошил хуудаснаа хуваалцжээ.
М.ЦОГТ