Клаудин Гэй Харвардын 30 дахь ерөнхийлөгчөөр ажиллах болно гэж Их сургуулиас албан ёсоор мэдээлжээ.
Клаудин Гэй нь Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны өнгөт арьстан, мөн хоёр дахь эмэгтэй болж буй аж.
Гайтийн цагаачдын гэр бүлд төрсөн Клаудин Гэй докторын зэрэг хамгаалсан нэгэн. Тэрээр 1998 онд Харвардын их сургуулийн засгийн газрын гишүүн болсон бөгөөд Харвардын улс төрийн шинжлэх ухааны шилдэг диссертацын төлөөх Топпан шагналын эзэн юм.
2018 оноос хойш Гэй нь Урлаг, шинжлэх ухааны факультетийн деканаар ажиллаж байсан. Тэрээр мөн Америк дахь арьсны өнгө, улс төрийн асуудлыг авч үздэг улс төрийн зан үйлийн тэргүүлэх эрдэмтэн бөгөөд 2017 онд эхлүүлсэн олон талт хүчин чармайлт болох Америк дахь тэгш бус байдлын санаачлагыг үндэслэгч дарга юм.
Гэйгийн өмнө Харвардын одоогийн ерөнхийлөгч Лауренс С.Бэкоу ажиллаж байсан бөгөөд тэрээр өнгөрсөн зургадугаар сард таван жил хашсан тус албанаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн.
Гэй Харвардын сонинд “Удирдах зөвлөлүүд надад итгэл хүлээлгэж, ерөнхийлөгч Бэкоуг залгамжлан энэхүү гайхамшигтай байгууллагыг удирдуулахаар болсонд би даруу байгаа” хэмээн ярилцлага өгчээ.
Мөн тэрээр ярилцлагандаа “Сүүлийн таван жилийн хугацаанд Ларритай хамтран ажилласан нь завшаан байлаа. Манлайлал гэдэг ганц хүн биш гэдгийг тэр надад харуулсан. Энэ бол бид бүгдийн тухай, хамтдаа урагшлах явдал бөгөөд энэ нь миний дараагийн аялалд авах сургамж юм" гэжээ.
Гей 2023 оны долдугаар сард албан тушаалдаа орно. Түүнийг Их сургуулийн удирдах зөвлөл болох Харвардын Корпорацаас ерөнхийлөгчөөр зургадугаар сард Бэкоугийн мэдэгдлийн дараа эхлүүлсэн эрчимтэй эрэл хайгуулын дүнд сонгосон аж.
Б.Бүжлхамаа