x

Эрэгтэй хүмүүс яагаад дотны "эрэгтэй" найзтай болж чаддаггүй вэ?!

Талархлын баярын өмнөх мягмар гаригт 43 настай Аарон Каро, Мэтт Риттер нар Нью-Йорк мужийн Плаинвью хотод хоёрдугаар ангийн сурагч байхдаа найзалж байсан долоон залуутай хамт оройн хоолонд оржээ.

Оройн хоолны үеэр найзуудын нэг нь оны шилдэг эрэгтэй шагналыг хүртсэн байна. Тэд идэж, инээж, ялагч хүүхэлдэйн кино шиг том мөнгөн цомон дээр нэрээ сийлж нэгэндээ бэлэглэжээ.

Тэр үеэр Риттертэй хамтран насанд хүрэгчдийн нөхөрлөлийг судалдаг "Оны онцлох хүн" нэртэй подкаст хөтлөгч Каро "Энэ бол цом биш энэ бол биднийг нэгтгэдэг уламжлал юм" гэж онцлов. Найзууд бөөнөөрөө нийлээд чат групптэй түүн дээрээ идэвхтэй байх, янз бүрийн меме хуваалцах, бага зэрэг хогийн бараг хэрэггүй гэх шахам зүйлс ярьж, бие биентэйгээ мэдээллээ солилцдог. Энд хамгийн идэвхтэй байсан нь “Оны онцлох хүн” болсон нь энэ аж. 

Риттер “Эрчүүд амьдралдаа амжилтанд хүрэхэд заавал нөхөрлөлийг багтаадаггүй, ажил дээрээ амжилттай эсвэл гэр бүлтэй болсон бол ялсан гэж боддог. Харин бидний тодорхойлолтод үргэлж эдгээр жижиг хөгжиж буй зүйлс нөхөрлөлийг багтаасан байдаг" гэсэн юм.

Риттерийн ойр дотныхны эрчүүдийн хувьд нөхөрлөл бол хэвийн зүйл хэдий ч америк эрчүүд "нөхөрлөлийн уналт"-д гацсан бололтой, энэ нь коронавирусийг тахлын өмнөх үеийн хандлага боловч дэлхий даяар ганцаардлын түвшин нэмэгдэхийн хэрээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ бүр л уналтад орж хурдассан бололтой.

2021 онд АНУ-д 2000 гаруй насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар эрчүүдийн талаас бага хувь нь олон найзтайдаа сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан бол 15 хувь нь ойр дотны найзгүй гэж хариулсан байна. Энэ нь 1990 оноос хойш тав дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Мөн үүнтэй ижил судалгаагаар эрэгтэйчүүд найз нөхдөөсөө сэтгэл санааны дэмжлэг авах эсвэл тэдэнтэй хувийн мэдрэмжээ хуваалцах нь эмэгтэйчүүдээс бага байдаг гэжээ.

L.G.B.T.Q төвлөрсөн сэтгэлзүйн эмчилгээний бүлгийг үүсгэн байгуулагч, сэтгэцийн эрүүл мэндийн тусгай зөвшөөрөлтэй зөвлөх Ник Фагер хэлэхдээ, "Миний бодлоор эрчүүд найз нөхөдтэйгээ дотно харилцаа тогтоохыг маш их хүсдэг. Гэхдээ ийм найзтай болох нь үнэхээр хэцүү санагдаж магадгүй юм" гэсэн байна.

Эрчүүдийн гүн гүнзгий нөхөрлөлд саад болох бүх саад бэрхшээлийг арилгахад хэцүү. Гэхдээ танд харилцаа холбоогоо сэргээх, эхлүүлэхэд дараах аргууд туслах нь гарцаагүй.

Танд хэрэгтэй зүйл бол таныг тухгүй байдалд оруулах ч гэсэн эмзэг байдалд суралцах хэрэгтэй. Нийгэмд жендерийн тухай уламжлалт ойлголтууд хэдий нь өөрчлөгдсөн ч гэлээ эрчүүдийн хувьд учир утгатай, ойр дотно холбоог бий болгоход тулгардаг бэрхшээлүүд нь эрэгтэйлэг чанарыг хүч чадал, өрсөлдөх чадвар, стоикизмтэй адилтган нийгэмшүүлсэнтэй холбоотой аж. 

Тиймээс найзууд чинь чиний тэр хүнийг биширдэг, эсвэл хүндэлдэг, эсвэл тэр хүнд хайртай гэдгийг мэддэг байх нь маш чухал юм. Хэн нэгнийг гэнэт дуудаж, түүнд хайртай гэдгээ хэлэх нь тун эвгүй санагдаж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хамтдаа цагийг өнгөрөөсний дараа эсвэл сэтгэл хөдлөлөө солилцсоны дараа талархлаа хуваалцаж байгаарай.

Өөр нэг стратеги бол үе тэнгийнхэнд туслах бүтэцтэй бүлэгт нэгдэх эсвэл бүлгийн эмчилгээнд хамрагдах явдал юм. Гэхдээ эмзэг байдлыг дадлагажуулахын тулд семинарт оролцох эсвэл дотоод амьдралынхаа талаар гүн гүнзгий, шүүлтүүргүй яриа өрнүүлэх шаардлагагүй. 

Дараагийн санах зүйл бол нөхөрлөл органик байдлаар буюу аяндаа л үүсдэг гэж бүү бодоорой. 37 настай Квинси Уинстон 2015 онд Аризийн Финикс хотод нүүж ирснээсээ хойш илүү олон найз нөхөдтэй болохыг хүсчээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард найз бүсгүйнхээ ятгалгаар MeetUp хэмээх сошиал медиа платформыг ашиглан нутгийн, мэргэжлийн хар арьст эрчүүдэд зориулсан групп байгуулжээ.

Уинстон гурав, дөрвөн шинэ найзтай болбол баяртай байх байсан аж. Харин түүний бүлэг одоо 80 гишүүнтэй болсон байна. Тэд сард нэг удаа цугларч, арга хэмжээнд оролцох, олон нийтийн ажил хийх, энгийнээр юм ярих зэргээр нөхөрлөдөг болжээ.

Уинстон “Би зүгээр л нэг өрөөнд байгаа хүмүүсийг найз нөхөд байх, олон нийттэй байх, эрэгтэйчүүдийн бүлгэм болох ахан дүүсийн холбоог төлөвшүүлэхийн чухлыг гэрэлтүүлэхийг хүссэн юм. Мөн насанд хүрсэн хүн шиг найз нөхөдтэй болох нь санаачилга шаарддаг" гэжээ.

Доктор Франко эрчүүдэд клуб эсвэл тухайлсан ангид элсэх замаар дахин давтагдах нийгмийн нөхцөл байдалд өөрийгөө оруулахыг зөвлөжээ. Ингэснээр цаг хугацааны явцад шинэ найз нөхөдтэй болох боломжтой гэсэн юм. Судалгаагаар хүмүүс ихэвчлэн танихгүй хүмүүст тэдний таамаглаж байснаас илүү таалагддаг болохыг онцолжээ.

Дараагийн зөвлөгөө, аливаа нэг арга хэмжээ, үйл ажиллагааг өөртөө ашигтайгаар ашиглах юм.

Доктор Рабиновиц "Хөвгүүд, эрэгтэйчүүд бүлгийн үйл ажиллагааг зэрэгцүүлэн хийхээр нийгэмших хандлагатай байдаг. Нийгмийн хүрээгээ тэлэх, эсвэл танилуудаа илүү дотны найз болгох хүсэлтэй хүмүүс энэ хандлагад тулгуурлаж болно. Жишээ нь, "Тоглоомдоо хамтдаа явцгаая" эсвэл "Покер тоглоцгооё" гэж хэлэх нь бусад залуустай харилцах, тэдэнтэй тоглох боломжийг олгодог бөгөөд энэ нь ярихад хялбар болгодог" гэв.

Доктор Франко өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох боломж болгон хувиргах арга замыг хайж олохыг зөвлөж байна. Хэрэв та гүйгч бол найзаа хамт гүйхэд урь. Хэрэв та гэрээсээ ажилладаг бол нэг хамтрагчаасаа ирж "хамтран ажиллахыг хүс" гэсэн юм.

"Үйл ажиллагаа нь дотно харилцааг хязгаарлаж чадна гэдгийг санаарай. Хааяа нэг зүйлийг өөрчлөх талаар бодож үзээрэй. Хэрэв та зүгээр л хамтдаа үдийн хоол идэхээр явах юм бол та үнэхээр ярихаас өөр аргагүй болно. Энэ танд хэрэгтэй" гэж доктор Франко зөвлөлөө.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top