x

ГАДААД ХЭВЛЭЛД: Монголчууд авлига хээл хахуулийг няцаахын тулд хүйтнийг ч ажрахгүй

Монгол улсад Нүүрсний хулгайд оролцсон эрх баригчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлж, одоо ч үргэлжилж байна. Монгол иргэдийн эрх баригчдыг шүүмжилж, авлигыг таслан зогсоохыг шаардсан тайван жагсаал дэлхийн чихнээ хүрч эхэллээ. 

Тэгвэл Бээжингийн хэвлэлд Монголын Засгийн газар их хэмжээний нүүрсний хулгайн хэргийг шалгаж байгаа гэж мэдээлжээ. Энэхүү мэдээлэл дээр иш татан олон улсын economist.com эдийн засаг, улстөрийн мэдээллийн сайтад биднийг хэрхэн өгүүлсэнийг орчуулан хүргэж байна.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт агаарын хэм хасах 30 хэм хүрчээ. Энэ нь олон мянган монголчуудыг Сүхбаатарын өргөн уудам талбайд авлигын эсрэг жагсаал цуглаан хийхэд саад болоогүй юм. The Economist сонинд энэхүү нийтлэл нийтлэгдэхэд үед жагсаал гурав дахь долоо хоногтоо орох гэж байгаа бололтой.

Монголын 3.3 сая хүн амын бараг гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Нэг тив байж болохуйц газар нутагтай энэ улсын ашигт малтмалын олборлолт асар их баялгийг бий болгодог. Монголын Монголын элитүүд Хаммер болон дэлхийн хамгийн үнэтэй машинуудыг унадаг. Оюутолгой буюу “Туркойз толгод” ашиглалтад орсноор Монголын зэсийн уурхай дэлхийн дөрөв дэх том уурхай болсон. Гэхдээ одоохондоо нүүрс нь л хаан болж байна. Оюутолгойн баруун хойд хэсэгт эрчим хүчний болон сайн чанарын коксжих нүүрсний дэлхийн томоохон орд газрууд байдаг. Энэ хэсгийг ухаж, ачааны машинд (сүүлд шинэ төмөр замаар) тээвэрлэж, говь цөлөөр Хятад руу зөөдөг. Энэхүү үйл ажиллагааг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани удирддаг. Ингэж л Монголд увайгүй, буруу менежментийн балаг цэцэглэжээ.

Эсэргүүцлийн оч нь Хятадын хилийн ойролцоох төрийн өмчит компанийн агуулахаас их хэмжээний нүүрс хулгайлсан явдал байв. Нүүрсний 385 мянган тонн нь сураггүй алга болсон байж магадгүй. Сүхбаатарын талбай руу голдуу залуус цугларч, жигшин зэвүүцэж буйгаа илэрхийлж байна. Талбайн зэргэлдээх засгийн газрын төв байр руу дайрахыг оролдсоны дараа жагсаал тайван замаар үргэлжилж байна. Өөдрөг, хичээл зүтгэлтэй уур амьсгал тэдэнд бараг л нэвт шингэжээ. Оролцогчид хүчирхийлэлгүй эсэргүүцлийн эерэг ба сөрөг тал зэрэг шинэ асуудлуудыг өдөр бүр хэлэлцдэг байна.

1990-ээд онд Монголын хуучин коммунист дэглэмийг нураасан яг тэр талбайд болсон жагсаал цуглааныг энд эргэн сануулж байна.

Хулгайн хэргийн ард сайн холбоо бүхий “нүүрсний мафи” байгаа гэх. Олон нийтийн сүлжээгээр энэ мафийн гол гишүүд, тэр дундаа улстөрчдийн нэрс эргэлдэж байна. Олонх нь танил. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний эрх баригч МАН (МАН)-ын хариу үйлдэл илүү гайхмаар. Энэ дуулианы улмаас ЭТТ компанийн хэд хэдэн захирлуудыг баривчилжээ. Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хорь шахам хүний дунд Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга байгааг зарласан.

Жагсагчдыг тайвшруулахад үүнээс ч илүү хариу үйлдэл хэрэг болно гэж Сүхбаатарын талбайд өдөр бүр зочилдог сайд асан Цэдэвдамбын Оюунгэрэл хэлж байна.

Шүүхээс оногдуулсан торгууль, авлигын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст оногдуулсан шийтгэл нь ихэвчлэн үнэн бус байдаг. Түүнчлэн нийслэлийн утаанаас эхлээд өндөр инфляци хүртэл талбай дээр гарч байгаа гомдол нүүрсний хулгайн хэргээс томорч байгаа аж.

Хүйтэнд дарагдсан эсэргүүцлийн хөдөлгөөн тасарч магадгүй юм. Гурав дахь боломж бол Бритиш Колумбын Их Сургуулийн Жулиан Диеркесийн анхааруулж байгаагаар, өнөөг хүртэл удирдагчгүй хөдөлгөөнийг улс төрийн үйл явцыг бүхэлд нь тойрч гарахыг хүссэн хүмүүс булаан авч магадгүй юм. Энэ нь Монголыг Азийн бусад орнууд, тэр дундаа Киргизийг хохироосон эсэргүүцэл, хувьсгалын замд оруулах болно.

Тал нутгаар хүйтэн салхи үлээж байна.

www.economist.com

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top