x

Перу улсад эсэргүүцлийн жагсаал эрчимжиж, сайд нар огцорлоо

Перу улсад өрнөөд буй улс төрийн эмх замбараагүй явдлын үеэр Боловсролын болон Соёлын сайд нар ажлаа өгчээ.

Боловсролын сайд Патрисиа Корреа, Соёлын сайд Жаир Перез нар баасан гаригт энэ тухайгаа зарлаж мэдэгдэл хийхдээ, үймээн самуунд хүмүүсийн амь нас эрсдэж байгааг дурдаж, төр харьцангуй хүч хэрэглэж, иргэдээ үхэлд хүргэх учиргүйг дурджээ.

2023 оны 12 сард ерөнхийлөгчийн сонгууль явуулах үүднээс Перугийн Конгресс үндсэн хуулийн шинэчлэл батлах оролдлого талаар болсонтой зэрэгцэж дээрх 2 сайд огцорчээ. Өнгөрсөн онд албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Кастильо зарлигаар захирах болно гэж мэдэгдэн парламентыг татан буулгахыг завдсаны дараа Конгрессын санал хураалтаар түүнийг огцруулж баривчилснаар олон нийтийн эсэргүүцэл дэгдсэн юм. Кастильог саатуулсны дараа түүний оронд дэд ерөнхийлөгч Дина Болуарте 12-р сарын 7-нд тангараг өргөжээ. Кастильо-г авлигын 6 ч хэрэгт буруутгаж, түүнд итгэл үл үзүүлэх эсэх асуудлаар парламент санал хураахын даваан дээр эдгээр хэрэг явдал өрнөсөн байна.

Ерөнхийлөгч асан өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэдэг байна. Төрийн эргэлт хийхийг завдсан, үүнээс нь үүдэж ерөнхийлөгч Кастильог төрийн эрхээс буулгасан зэрэг үйл явдал, хэд хэдэн ерөнхийлөгчийг итгэл үл үзүүлэх санал хураалтаар огцруулж, авлигын хэргээр баривчилсан Перу улс дахь улс төрийн үймээний зөвхөн нэгээхэн хэсэг юм. Лхагва гаригт улс даяар онц байдал зарласан ч гэлээ, баасан гарагт үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 16 хүн амь эрсэджээ. Тэдний тал хувь нь Аякучо хотод цагдаа аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр амиа алдсан хүмүүс байна.

Ерөнхийлөгч асан Кастильог “бослого болон хуйвалдаан зохион байгуулсан” хэргээр хорьж мөрдөн, шалгалт явуулах хугацааг 18 сар болгож сунгасан Дээд шүүхийн шийдвэр эсэргүүцлийн ажиллагаа ахин дэгдэх шалтгаан болжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • эжжө (172.69.252.132)
    манайхан ч жагсана гэж гурилдчих юм байна л даа аймхай новшнууд
    2022 оны 12 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top