Япончууд Икүша буюу Тулаан гэсэн ханз үсгийг бүх нийтийн санал асуулгын дагуу 2022 оны бэлгэдэл болгон сонгосон байна.
Бэлгэдлийг сонгох арга хэмжээ Киото хотын "Ариун усны сүмд" болсон тухай NHK мэдээлжээ.
Арга хэмжээний хүрээнд сүмийн тэргүүн ламтан Сэйхан Мори 130х150 см-ын хэмжээтэй цагаан будааны цаасан дээр ханзийг бичжээ. Ханзийг сонгоход 220 мянга гаруй хүн оролцсон ба харин үсгийг сонгоход олон хүчин зүйлийг авч үзжээ. Коронавирустай тэмцэл үргэлжилж байгаа, Украин дахь сөргөлдөөн, Бээжингийн өвлийн олимпоос тус орны баг олон медаль зэрэг сонголтод нөлөөлжээ.
"Энэ жил бид сайн муу олон тулааны гэрч болсон сэтгэгдэлтэй үлдэж байна" гэж агентлагийн мэдээнд өгүүлсэн байна.
Хамгийн алдартай болсон ханзийн жагсаалтын хоёрт нь хэрэглэж буй утга санаагаар "аюулгүй" эсвэл "хямд" гэсэн утга гаргах "ан" гэсэн ханз оржээ.
Жилийн бэлгэдлийн ханзийн сонголтыг анх 1995 онд эхлүүлж байсан бөгөөд одоо жил бүрийн уламжлал болжээ.
М.ЦОГТ