АНУ Хятадын дэвшилтэт хагас дамжуулагчийг хөгжүүлэхэд саад учруулах гэж хичээж буй. Тэд сүүлийн оролдлогынхоо хүрээнд 36 компанийг хязгаарлажээ.
Энэхүү жагсаалтад iPhone 14-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлэх талаар Apple-тай хэлэлцээ хийж байгаа Yangtze Memory Technology корпораци багтсан байна.
Учир нь цэргийн зориулалтаар ашиглаж болохуйц гэх үндэслэлтэй аж.
АНУ-ын албаны хүмүүс Хятад улс цэргийн болон иргэний аж үйлдвэрийн хоорондын зааг улам бүр бүдгэрч байна гэж мэдэгджээ. Үүний хариуд Хятадын дипломатууд “АНУ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сунгаж”, “экспортын хяналтын арга хэмжээг урвуулан ашиглаж байна” гэж мэдэгдсэн байна.
Б.Бүжлхамаа