Их Британийн сувилагч нар өчигдөр Үндэсний эрүүл мэндийн албаны 74 жилийн түүхэнд анх удаа ажил хаялт зарлалаа.
Энэхүү жагсаал нь Их Британи даяарх үнийн өсөлт, зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн уналт ажилчдад дарамт болж байгааг эсэргүүцэж буй ажилчдын цуврал арга хэмжээний нэг юм. Төмөр замын ажилчид, нисэх онгоцны буудлын ачаа тээшний ажилтан, түргэн тусламжийн ажилчид мөн дараагийн хэдэн долоо хоногт ийн ажил хаяж жагсахаар төлөвлөж байна. Сувилагч нар ирэх мягмар гаригт хоёр дахь удаагаа 12 цагийн ажил хаялт хийхээр төлөвлөжээ.
Энэхүү ажил хаялт эрүүл мэндийн үйлчилгээ хямралтай байгаа үед тохиолдож байна. Бусад олон асуудлын дунд түргэн тусламжийн хариу саатал, эмнэлгийн процедурын томоохон хоцрогдол гарсан.
Сувилагч нар цалингаа 19 хувиар нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг сайжруулахыг энэхүү ажил хаялтаар уриалж байгаа. Ийн өөрчлөлт оруулснаар олон нийт, ялангуяа залуу үе энэхүү мэргэжлийг илүү сонирхож, боловсон хүчний хомсдолыг арилгахад тусална гэж тэд үзэж байна.
Харин Засгийн газар цалин нэмэх шаардлагыг "боломжгүй" гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа