Өдгөө 84 настай Владимир Овчинников Москвагийн ойролцоох өөрийн амьдарч буй Боровск хотын ханан дээгүүр бэлчээрийн мал аж ахуйн дүр зургийг удаан хугацаанд зуржээ.
Түүний улс төрийн уран бүтээл олны анхаарлыг татаж байна. Орос даяар эсэргүүцэл дарагдаж байгаа энэ үед Овчинников Украины дайныг эсэргүүцсэн ханын зураг зуржээ. Өөрийнх нь түүх түүнийг хүчирхийлэл, дайныг буруушаахад хүргэжээ. Түүний аав нь Гулагт 10 жилийг өнгөрүүлсэн байна. Харин өвөө, авга ах хоёр нь төрийн гарт алагджээ. Тэрээр 11 нас хүртлээ аавтайгаа уулзаагүй аж.
Түүний зураг "Боровскийн Банкси" хэмээн олны анхаарлыг татаж байна. Харин тэрээр бүтээлээ нэрлэж үнэлдэггүй гэнэ. Британид амьдардаг нууцлаг гудамжны зураач Бэнсигээс ялгаатай нь Овчинников задгай талбайд ажилладаг. Түүний нас, гэр бүлийн түүх нь түүнд бага зэрэг хамгаалалт өгдөг гэж тэр боддог байна. Гэсэн ч түүнийг торгож, байцааж, хүүхдүүд түүн рүү цасан бөмбөг шиджээ.
Зураач маань өөрийн бүтээлдээ коммент үлдээхдээ "Би тагтаа зурдаг, тэд ч бас тагтаа зурдаг" гэжээ.
Бүтээлч Бэнсигийн тухайд өнгөрсөн сард Киев болон түүний эргэн тойронд долоон ханын зураг зурсан. Нэгэн идэвхтэн Бэнсигийн нэг бүтээлийг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг Украины армид хандивлах бодолтой байгаагаа хэлснээр маргаан үүссэн байна.
Б.Бүжлхамаа