Наоми Пенагийн хүү Жонагийн байдал нэгдүгээр ангид байхдаа тийм ч сайн байгаагүй. Харин Жона бол үлгэр сонсох дуртай, нийгэмд идэвхтэй оролцдог ухаалаг хүүхэд байсан. Гэхдээ багш нь түүнийг юманд амархан сатаардаг, ялангуяа уншихад анхаарлаа төвлөрүүлдэггүй гэж хэлсэн. Тиймээс Наоми Жонаг хоолны ширээний ард суулгаад, даалгавраа яагаад хийхгүй байгааг асуужээ. Хариуд нь хүү, "Ээж ээ, би юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй байна. Юм унших болохоор миний тархи намайг зөвшөөрөхгүй байгаа юм шиг байдаг" гэж хариулжээ.
Жона эцэст нь дислекси буюу бичиг үсэг таних хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон бөгөөд энэ нь тархины бичмэл үгийг дуу авиатай холбох чадварт нөлөөлдөг эмгэг юм.
Жонагийн нэгэн адил энэ бичвэрийг бичсэн хүний охин Кассения ч гэсэн хамгийн энгийн гурван үсэгтэй үгийг уншиж чадахгүй байсан тул дээрх оншоор оношлогджээ. Үнэн хэрэгтээ АНУ-д таван хүн тутмын нэг нь дислекситэй байдаг.
Хэдийгээр энэ нь ердийн зүйл боловч тохирсон тусламж авах нь бүх зүйлийг маш төвөгтэй, бүр аймшигтай болгодог. Ийм оноштой хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан онлайн бүлгүүдэд хэрэгцээт тодорхой мэдээлэл олж авахын оронд эцэг эхчүүд цөхрөл, хүүхдүүдээ төөрөгдүүлсэн, ээдрээтэй орчинд удирдан чиглүүлэхэд нь туслахыг гуйх зэрэг асуудалтай л тулгардаг байна. Энэ бол хэрэгцээний какофони билээ.
АНУ-ын Холбооны хуулинд улсын сургуулиуд дислекси өвчтэй хүүхдүүдэд тэдний хэрэгцээнд тохирсон "үнэгүй зохих боловсрол" олгох ёстой гэж заасан байдаг.
Наоми бүсгүй дахин гурван хүүхэдтэй болсон ч бүгд дислекси өвчтэй байсан бөгөөд хууль эрх зүйн хамгаалалттай байсан ч улсын сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлийг ойлгодоггүй бөгөөд сурагчдад үүнийг даван туулахад нь туслах сургалтгүй байдгийг олж мэджээ.
Илүү өргөн хүрээнд авч үзвэл, Америкийн дөрөвдүгээр ангийн сурагчдын 67 орчим хувь нь сайн уншдаггүй бөгөөд энэ нь хожим амьдралд нь ихээхэн нөлөөлдөг. Яагаад ийм олон хүүхэд зовж шаналж байгааг тайлбарлах нь нарийн төвөгтэй боловч мэргэжилтнүүд 1990-ээд онд түгээмэл болсон "тэнцвэртэй бичиг үсэг" хэмээх гүн ухаанд олон багш нар найдсаныг одоо буруутгаж байна.
Энэ арга нь хүүхдүүд зүгээр л ном уншиж, үг цээжлэх замаар хэрхэн уншиж сурна гэж голчлон үздэг. Үнэн хэрэгтээ тэнцвэртэй бичиг үсэг нь олон арван жилийн шинжлэх ухааны судалгаагаар зөрчилддөг. Хүүхдэд уншихыг заах илүү сайн арга байдаг бөгөөд энэ нь дислекситэй хүүхдүүдэд туслах зорилгоор боловсруулсан арга ажээ.
Б.Бүжлхамаа