Аргентин Хорватыг 3:0-ээр хожиж ням гаригт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарлаа.
Аргентины шигшээ багийн од тоглогч Лионель Месси дэлхийн аваргад түрүүлэх сүүлийн боломжоо атгалаа. Тэрэрэ 35 настай бөгөөд энэ нь түүний сүүлийн дэлхийн аваргын тэмцээн байх магадлалтай юм.
Цэнгэлдэх хүрээлэнд Аргентины хөгжөөн дэмжигчид тоглолтын цаг дуусахаас өмнө дуулж эхлэжээ. Өмнөд Америкийн хүчирхэг баг үндсэн цагт хоёр гоолын зөрүүтэй байсан бөгөөд шийдэмгий Хорватын багт сэргэх боломж олгосонгүй.
Аргентины хөгжөөн дэмжигчид Аргентин Хорватын тоглолтыг домогт тоглогч Диего Марадонагийн хуучин гэрт хуран цуглаж үзжээ.
Харин өнөөдөр Франц, Марокко хоёр бие биетэйгээ тулна. Хэдэн арван жилийн түүх мөргөлдөх болно.
Дэлхийн аварга шалгаруулах удахгүй дуусна, гэхдээ хөдөлмөрийн эдийн засаг үргэлжилсээр байна. Катарт ажиллаж байхдаа хүнд хэлбэрийн астма өвчнөөр өвчилсөн ч буцаж нутаг буцах бодолтой байгаа нэгэн ажилчин "Гадаад улсад ажиллах нь сонголт биш. Бид үүнийг хийхээс өөр аргагүйд хүрсэн" гэж хэлжээ.
Б.Бүжлхамаа