American Thinker порталын эзэн Ноэль Уильямс өнгөрсөн бямба гаригт оны шилдэг үгээр "деменци" гэсэн сонголтыг хийжээ. Тэр өөрийн сонголтоо Ерөнхийлөгч Жо Байдены хачин авир гаргаж буйгаар тайлбарласан байна.
Тэрээр "Цагааны ордны эмч асан Ронни Жексон Ерөнхийлөгч Байденд зөнөглөлттэй холбоотой шинж тэмдэг байгааг хэлсэн. Байденд ургуулан бодох чадварын сорилт өгөхийг зөвлөсөн. Би түүнийг ойлгож байна. Хий хоосонтой гар барих гэснээс эхлээд Зул сарын туулайтай хий үзэгдэлтэй холбоотой түүх хүртэл Байден хачин авир гаргаад байгаа нь түгшүүр төрүүлж байна. Бид ийм лидерүүдтэй болоод байх ямар гээч нүгэл хийгээ вэ?" гэжээ.
Мөн тэрээр, Бид улс төрд орох насны доод хязгаартай. Гэтэл насны дээд хязгаар алга хэмээжээ.
"Байден зөнөглөлт бол Ерөнхийлөгчийн хувьд хамгийн аймшгийн өвчин байж болохыг харуулж өглөө. Тиймээс "деменци" гэсэн үг нь 2020 оны үг байх ёстой" гэж Уильямс тайлбарлав.
Гэсэн хэдий ч Байден дахин сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа ба энэ тухайгаа тэр шинэ оны эхээр зарлана гэж амласан байгаа.
The Nation хэвлэлийн тоймч Том Энгельгардт аль наймдугаар сард өөрийн орны "ёс суртахууны уналтын бэлгэдэл" гэж Байденыг нэрлэсэн байв.
М.ЦОГТ