Японд мэдээллийн технологийн инженерүүд хомсдолд орсон байгаа бол Энэтхэгт жил бүр 1.5 сая инженерийн мэргэжлээр төгсөгч бэлтгэгддэг байна. АНУ болон Европт урьд жилүүдэд санхүүгийн илүү боломжийг амалдаг байхад Японд өндөр боловсролтой Энэтхэгчүүдийг эгнээндээ элсүүлэхэд хэцүү байв. Гэвч хүн ам нь хөгширч байгаа Японд илүү олон ажилчин хэрэгтэй байгаа. Зөвхөн технологийн салбарт л гэхэд Япон улс үндэсний дижиталжуулах ажлыг удаан хугацаанд хийж байгаа тул ойрын жилүүдэд ажилчдын хомсдол орж, 800,000-д хүрнэ гэж Засгийн газар нь тооцоолж байна.
Хэдийгээр тус улс Энэтхэгээс гадаадын ажилчдыг татах, технологийн авъяас чадвараар нь элсүүлэхийг оролдсон ч томоохон сорилтуудтай тулгарч байна. Цалин бага, корпорацийн хатуу шатлал, хэлний бэрхшээл зэрэг нь Япон улсыг энэ салбарын чадварлаг мэргэжилтнүүдийн лигээс гаргачихаад байгаа юм. Учир нь АНУ-д технологийн салбарынхны дундаж цалин Японыхаас хоёр дахин их байдаг.
Соёлын талаас авч үзэхэд Япон улс гадаадын иргэдэд хоёрдмол ханддаг нь тус улсад цагаачдыг нийгэмд нэгтгэх тогтсон арга байхгүй гэсэн үг.
Үүнээс гадна дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Япон улсад бичиг цаасны ажлаас дижитал хэрэгсэл рүү шилжихэд бэрхшээлтэй тулгарсан. Японы компаниуд үүлэн технологи ашиглах нь АНУ-аас бараг арван жилээр хоцорч байгаа аж.
Б.Бүжлхамаа