Хойд Солонгос зөвхөн ард түмнээ тэжээхийн тулд бус, удирдагчынхаа цэрэг, эдийн засгийн амбицыг санхүүжүүлэхийг хичээж байна.
Тус улс мөн олон нийтээс бэлэн мөнгө бүрийг шахах гэж оролдож байна. Төрийн өмчит дэлгүүрүүд ухаалаг утас болон бусад импортын барааг мөнгөтэй хүмүүст, ялангуяа Хятадаас хууль бусаар бараа зөөж гадаад валютаар хадгаламж хуримтлуулсан иргэдэд худалдаалдаг.
Нийслэл Пхеньян хотод үйлчлүүлэгчид олон улсын бэлэн гоймон, үнэр дарагч, живх, шампунь зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг ам.доллараар төлөх боломжтой дэлгүүрийн бичлэгийг Таймс сонин олж авсан байна. Зөрүүг нь Хойд Солонгосын воноор буцаана.
Ким Пхеньян хотыг хотын хөгжлийн загвар болгон байрлуулсан бол бусад хотууд нэлээд хоцорч байгаа аж. Пхеньян илүү гэрэл гэгээтэй болсон байна. Мөн гадаадын хадгаламжаар мөнгө зарцуулагчдыг татахын тулд их дэлгүүрүүд НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу хориглосон Rolex, Tissot бугуйн цаг, Dior, Lancome гоо сайхны бүтээгдэхүүнээр дүүрэн байдаг.
Гэвч Кимийн эдийн засгийн шинэчлэл эдийн засгийн хэтийн төлөвийг сайжруулахад юу ч хийсэнгүй. Хойд Солонгос 1990-ээд оны өлсгөлөнгийн гамшгийн нөлөөллөөс мөлхөж, 2012-2016 оны хооронд жил бүр дунджаар 1.2 хувиар өсчээ. Гэвч 2017 оноос эдийн засаг дахин буурч эхэлсэн. Ким цэргийн амлалтаа биелүүлнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой. Хүч чадал нь түүний эдийн засгийн ашиг олох хамгийн сайн найдвар юм.
Б.Бүжлхамаа