x

Украины дайн хэтэрхий урт үргэлжилж, дуусах болоогүй гэдгийг Путин хүлээн зөвшөөрөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин лхагва гарагт Украин дахь байлдааны ажиллагаа сунжирч, дайнд ядарч буй хүн амын айдсыг арилгахыг хичээж буйгаа анхаарууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин телевизийн шууд ярилцлагын үеэр хэлэхдээ, Украины дайн "Урт үйл явц байж магадгүй бөгөөд энэ нь түрэмгийллийн эхэн үеийн Кремлийн хэлмэгдүүлэлтээс өөр" гэж хэлжээ.

Гэхдээ тэрбээр есдүгээр сард цэргийн албанд татагдсан 300,000-аас гаруй залуусаас цааш буюу дахиж цэргийн тусгай ажиллагаанд байлдааны цэрэг татахгүй гэжээ.

Тэрээр "Ийм нөхцөлд дайчилгааны нэмэлт хүчин чармайлтын тухай ярих нь утгагүй юм. Төр, Батлан хамгаалах яаманд ийм зүйл хэрэггүй" гэсэн байна.

Украины зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоцоор Оросын тал руу увайгүй халдсаны дараа Ерөнхийлөгч Путин ийн ярьжээ.

Украины эдгээр дайралтууд нь олон зуун мянган эрчүүдийг байлдааны эгнээнд элсүүлэхтэй хослуулсан нь дайны бодит байдлыг үл тоомсорлодог Оросын ард түмний анхаарлын төвд улам ойртуулсан юм.

Нэгэн цагт Путинд зориулж илтгэл бичиж байсан улстөр судлаач Аббас Галлямов "Ард түмэн ядарч байна, Путин удаан үргэлжилсэн дайн ард түмэнд таалагдахгүй гэдгийг мэдэж байгаа. Тэр дайчилгааны хоёр дахь давалгааг хүсэхгүй байгаа. Гэхдээ өвлийг даван туулах хангалттай эрчүүдтэй гэдгээ харуулахыг хичээж байна" гэжээ.

Мөн тэрээр "Оросоос Европ руу нийлүүлэх эрчим хүч багассан нь барууныхны Украинд үзүүлэх дэмжлэгийг аажмаар бууруулж байгаа тул өвлийн нөхцөл байдал тулалдааны эрчмийг бууруулж, мөргөлдөөн Орост ашигтайгаар эвдрэлцэх дайн болж дуусна гэж Кремль мөрийцөж байна" гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард зарласан цэргийн дуудлагын хүрээнд Украинд байлдахаар татагдсан 300 мянган энгийн иргэний тал хувь нь байлдааны бүсээс гадуур бэлтгэл сургуулилтаа хийсээр байгааг Путин хэллээ. Одоогоор Украинд 77 мянга орчим хугацаат цэргийн алба хаагч байлдаж байгаа бөгөөд бусад нь нутаг дэвсгэрийн хамгаалалтын ангиудад алба хааж, сургуулилтад байгаа гэж тэр хэллээ.

Путин дайны талбарт хэд хэдэн бүтэлгүйтлийн дараа есдүгээр сарын сүүлчээр цэргийн “хэсэгчилсэн дайчилгаа” зарласан нь Орос мэргэжлийн цэргүүдийн гамшигт хохирол амссаныг Барууны шинжээчид онцолж байв.

Энэ шийдвэр Оросын нийгмийг цочирдуулсан. Мянга мянган оросууд улс орноо орхих гэж яарч, зарим нь тасалбар авах боломжтой аль ч газар руу нисэхийн тулд хэт өндөр үнэ төлж байв.

Эмх замбараагүй байдал, үр ашиггүй байдал дайчлахад саад болж байв. Олон цэргийн алба хаагчид бэлтгэл сургуулилт багатай байсан бөгөөд бүхэл бүтэн ангиудыг захирагчгүй орхисон тухай мэдээлсэн. Зарим нь тоног төхөөрөмж, дүрэмт хувцсаа өөрсдөө худалдаж авч байна гэж гомдоллож байв.

Шүүмжлэлийн өмнө Ерөнхийлөгч Путин цэргийн дуудлагыг зогсоох тухай албан ёсны тушаал гаргаагүй ч аравдугаар сард дуусна гэж мэдэгдсэн байдаг. Энэ нь Кремль хэзээ ч дахин давалгаа зарлаж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн хэвээр байгаа.

Мөн Ерөнхийлөгч Путин хоёрдугаар сард эхэлсэн дайн Кремлийн төсөөлж байснаас хамаагүй удаан үргэлжилж байгааг хүлээн зөвшөөрсөн бололтой. Гэхдээ Украины газар нутгийг өөртөө нэгтгэснээр Орос улс том болсон гэж тэр хэлсэн юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (141.101.86.5)
    Динэг шар бүгс…
    2022 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top