Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан" хэмээн мэдээллээ.
Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай хэн нэгэн хүнийг гэм буруутайд тооцож, нэрсийг нь зарлах эрх бүхий албан тушаалтан биш. А.Адъяасүрэн гишүүний асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан хэрэг одоо ямар шатанд явааг мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэргүйгээр хэнийг ч яллаж шийтгэхгүй, хөрөнгийг нь хураахгүй. Харин нийгмийн сүлжээнд хэн нэгнийг зэмлэж, шүүн тунгаадаг тогтолцооноос салах ёстой" гэлээ.
Харин Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Азжаргал "УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сараас эхлэн шалгасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа зарлана" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (3)