Дэлхийн хамгийн том лалын шашинтай Индонез улсын парламент гэрлэлтээс гадуур бэлгийн хавьталд орох, ерөнхийлөгчийн нэр төрийг гутаан доромжлохыг хориглох зэргээр тус улсын доромжлолын эсрэг хуулиудыг эрс өргөжүүлэн эрүүгийн хуулиндаа өргөн хүрээтэй өөрчлөлт оруулжээ.
Өчигдөр УИХ-аар санал нэгтэй баталсан дүрэм нь исламын шашныг шүүмжлэгчдийг далд онилсон нь шашны цөөнхөд ихээхэн эрсдэл учруулж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна.
Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг гэмт хэрэг гэж үзэх нь тус улсад шашины үндэслэлээр угаас хориотой Л.Г.Б.Т. коммунитийг улам хяхна. Индонезид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль бус гэж үздэг. Мөн шинэ эрүүгийн хуулийн заалтаар үзэл бодлоо илэрхийлэх, цугларах эрх чөлөөг хязгаарлах боломжтой болжээ.
1998 онд дарангуйлагч Сухарто унасны дараа Индонез улс ардчилал цэцэглэн хөгжиж буйгаараа бахархаж байв. Гэвч сүүлийн үед тус улсад консерватив лалын шашин газар авч, одоо зарим нь түүнийг дэмжигчид нь парламентад цөөнх хэвээр байгаа ч нөлөөлөл нь нэмэгдэж байна гэж эмээж байна.
2019 онд засгийн газар үүнтэй төстэй хууль батлах гэж оролдсон боловч хэдэн арван мянган залуус эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Ерөнхийлөгч Жоко Видодо үүнийг зогсоосон байдаг. Энэ удаад хууль тогтоогчид арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-д төслийг соёрхон батлах гэж буйгаа гэнэт зарлахад "Тэд нүдийг минь сохоллоо" гэж тэмцэгчид хэлж байв.
Б.Бүжлхамаа