Өнгөрсөн баасан гаригт Их Долоогийн бүлэг Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоохоор тохиролцсоны дараа Москва энэ хязгаарлалтад хамаарах газрын тосоо худалдахгүй гэж мэдэгдэж, энэ төлөвлөгөө нь Украин дахь Оросын дайны хүчин чармайлтыг удаашруулж чадах уу гэсэн асуултыг нэмж тавив.
Их Долоогийн бүлэг Оросын түүхий нефтийн үнийг баррель тутамдаа 60 ам.доллараар хязгаарлах нь Кремлийн санхүүг сүйрүүлэхийн зэрэгцээ дэлхийн зах зээлд Оросын нефтийг хангалттай хэмжээнд байлгаж, мөн дэлхий үнийн цочролоос зайлсхийх болно гэж найдаж байгаа. Баррель нь 60 ам.доллар гэдэг нь Оросын нефтийн томоохон худалдан авагчдын төлж буй мөнгөнд дөхөж очсон буулт болно.
Орос улс газрын тосныхоо зах зээлийн үнийг хангасан улс орнуудтай л хамтран ажиллана гэж сүрдүүлэв. Оросыг зарлахаас өмнө төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар асуултууд гарч ирсэн бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үнийн хязгаар нь Оросын түрэмгийллийг зогсооход хангалтгүй байна гэжээ.
Дайны тухай өөр нэг мэдээгээр, эзлэгдсэн Херсон хотын Украины оршин суугч төөрсөн нисгэгчийг оросуудад буцааж өгчээ. Украин тэр хүмүүсийг эх орноосоо урвасан гэж буруутгасан байна.
Б.Бүжлхамаа