x

Иран улс ёс зүйн цагдаагийн албаа татан буулгажээ

Олон нийтийн газарт Исламын шашны дэг ёсыг сахиулах үүрэгтэй ёс зүйн цагдаагийн албаа татан буулгаж байгаа талаар Иран улсын ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери орон нутгийн хэвлэлд ярьжээ. Гэвч энэ шийдвэр түр хугацааны, эсвэл байнгын эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Иран улсад Исламын шашны хувцаслалтын хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр хоригдож байсан Махса Амини хэмээх 22 настай залуу эмэгтэйн үхлийн улмаас олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа ийн ёс суртахууны цагдааг татан буулгаж байна.

Ерөнхий прокурорын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан энэхүү шийдвэр нь өнгөрсөн есдүгээр сард Махса Амини нас барснаас хойш болж буй Ираныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөний чухал ялалт байсан бололтой.

Энэхүү хөдөлгөөн нь Ираны дарангуйлагч шашны засаглалын тогтолцоонд сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том сорилтуудын нэг болсон юм. Аюулгүй байдлын хүчнийхэн хариу арга хэмжээ авч, олон зуун хүн амиа алдаж, 14,000 орчим хүн баривчлагдсан гэж эрхийн бүлгүүд мэдэгдаж байна.

Зэвсэгт хүчнийг татан буулгах тухай засгийн газрын албан ёсны мэдэгдэл байхгүй байгаа нь "бодлого яг хаана байна вэ" гэсэн асуултыг төрүүлж буй. Гэвч ням гаригийн орой эрх баригчид төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт мэдээлэл хийсэнгүй.

Ёс суртахууны цагдаагийн гол үүрэг бол эмэгтэйчүүдийг урт, сул хувцастай, үсээ толгойн алчуур эсвэл хижабаар бүрхсэн эсэхийг шалгах байв. Тэдний гүйцэтгэх ажиллагаа үргэлж жигд бус, дур зоргоороо явсаар ирсэн.

Ерөнхий прокурор пүрэв гаригт "Эрх баригчид алчуурны журмыг хянаж байгаа бөгөөд 15 хоногийн дотор шийдвэр гаргана" гэж мэдэгдсэн ч жагсагчид хувцаслалтын тухай хуулийг шинэчлэхээс илүү шийдвэр гаргахын төлөө өдгөө хичээж байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top