Тансаг зэрэглэлийн загварын брэнд Баленсиага хамгийн сүүлийн сурталчилгааны кампанит ажилдаа боолчлолын хувцас өмссөн бамбарууш тэвэрсэн байгаа хүүхдүүдийг харуулжээ. Үүний дараа Ким Кардашиан Баленсиагатай хамтран ажиллах харилцаагаа "дахин дүгнэж" эхэлсэн талаар мэдээлэв.
Skims брэндийн үүсгэн байгуулагч, реалити шоуны од, тус загварын брендийн нүүр царайгаар ажиллаж байсан Ким ням гаригт шүтэн бишрэгчид болон тайлбарлагчдаас брэндийг буруушаахыг уриалсан олон мессежийг хүлээн авсан байна.
Ким сошиал сүлжээндээ нийтэлсэн сэтгэгдэлдээ "Би сүүлийн үеийн Баленсиагагийн кампанит ажилд дургүйцэж, уурлаагүйдээ биш үг хэлж ярихаасаа өмнө тэдний багийнхантай ярилцах боломж олдох байх гэж хүлээсэн хэрэг" гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, ээж хүнийхээ хувьд сэтгэл түгшээсэн дүр төрхийг хараад цоцирдож орхисон гэжээ.
Харин Баленсиага боолчлолын баавгай барьж буй хүүхдүүдийг харуулсан сурталчилгааны төлөө уучлалт гуйжээ.
Ким "Баленсиага кампанит ажлыг устгаж, уучлалт гуйсанд би талархаж байна. Тэдэнтэй ярилцахдаа тэд асуудлын ноцтой байдлыг ойлгож байгаа бөгөөд ийм зүйл дахин давтагдахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт би итгэж байна" гэж хэлжээ.
Долдугаар сард Парисын загварын долоо хоногийн үеэр Balenciaga загварын шоунд оролцсон олон алдартнуудын дунд "Met Gala 2021"-д Balenciaga хувцас өмссөн Кардашиан байсан. Пүрэв гаригийн "The Kardashians"-ын улирлын төгсгөлд түүний Balenciaga шоунд алхаж байгааг мөн гаргасан байна.
Ням гаригт тэрээр дараагийн нийтлэлдээ Баленсиагатай ирээдүйнхээ талаар ярихдаа, "Би одоогоор хэзээ ч тохиолдох ёсгүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх хүсэлтэй байна. Биб брэндтэй харилцах харилцаагаа дахин дүгнэж байна. Хүүхдийг хамгаалахын тулд хийж буй арга хэмжээнүүдийг нь харахыг хүсч байна" гэжээ.
А.Долгор