x

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байна

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байгаа ба Байдены үед Францаас хийж буй анхны төрийн айлчлал болж байна. Хоёр удирдагчид Украин дахь Оросын дайны үед харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа.

Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Австралийн нууц AUKUS түншлэл АНУ-Францын харилцаанд сөргөөр нөлөөлсөн бөгөөд тэр цагаас хойш энэ хоёр улсын харилцаа өмнө байсан түвшнээсээ улам холдсон. Учир нь AUKUS-тай Австрали 66 тэрбум ам.долларын өртөг бүхий Францын шумбагч онгоцны гэрээгээ цуцалсан нь Францыг уурлуулж, 2021 оны есдүгээр сард Вашингтон, Канберра дахь Элчин сайдуудаа эргүүлэн татахад хүргэсэн юм.

Үүнээс хойш Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй хамтын ашиг сонирхол, хамтын хүчин чармайлт нь хоёр удирдагчид одоо нийтлэг хэлцлийг олоход тусалсан юм. АНУ-н Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хоёр улсын урт удаан хамтын түүхтэй холбоотон байхын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрээр хэлсэн үгэндээ, "Хэрэв та Украинд болж буй үйл явдлыг харвал, эсвэл Энэтхэг-Номхон далайн бүс нутагт болж буй үйл явдал болон Хятадтай үүссэн хурцадмал байдлыг харвал Франц үнэхээр энэ бүх зүйлийн төвд байгаа. Ерөнхийлөгч Макрон Их Долоод, ялангуяа Европт идэвхтэй удирдагч" гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, энэхүү улс төрийн айлчлалыг яг зөв бөгөөд хамгийн тохиромжтой үе гэж үзсэн гэж тэр онцолсон байна.

Тэдний уулзалтын хөтөлбөрт Украины дайн, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Бээжингийн нөлөө нэмэгдэж байгаа болон бусад хамгаалалтын асуудлууд давамгайлахаар төлөвлөж байна. Макрон мөн ОХУ-ын Украин руу түрэмгийлснээр Европын эдийн засаг, ялангуяа эрчим хүчний асуудалд хэрхэн нөлөөлсөн талаар ярилцах төлөвтэй байна гэж Financial Times мэдээлэв.

Макроны айлчлал дэд ерөнхийлөгч Камала Харристай НАСА-гийн төв байранд хийсэн айлчлалаар эхлэсэн бол Макроны айлчлалыг тохиолдуулан Цагаан ордон ирэх пүрэв гариг​​хүртэл арга хэмжээ товложээ.

Эхний өдрийн орой Макрон, Байден нар хоёр талын хэлэлцээ хийхээр уулзаж, эцэст нь төрийн оройн зоогт оролцоно.

Баасан гаригт Макрон Луизиана муж улсын Нью Орлеанс хотод айлчилж, Франц хэлний сургалтын шинэ санг нээж, амбан захирагч Жон Бел Эдвардстай уулзсанаар айлчлалаа дуусгах юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top