Ким Кардашиан, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулж, тохиролцоонд хүрсэн гэж CNN агентлагт мэдээлжээ.
CNN олж авсан мэдээллийн дагуу Кардашиан өнгөрсөн жил хууль ёсоор нэрээ Ye болгон өөрчилсөн Уэстээс хүүхдийн тэтгэлэгт сар бүр 200 мянган ам.доллар авч, дөрвөн хүүхдийнхээ асрамжийг хамтрах юм.
Мэдээллийн агентлагууд удахгүй Кардашиан, Уэст нарын төлөөлөгчидтэй холбогдож албан ёсны тайлбар авахаар болжээ.
Кардашиан 2021 оны хоёрдугаар сард Уэстээс салах өргөдлөө өгсөн бөгөөд тэрнээс хойш эвлэршгүй санал зөрөлдөөнтэй байсан юм. Хосууд 2014 онд Италид тансаг хурим хийж байжээ.
2022 оны гуравдугаар сард Кардашиан гэр бүлийн статусаа өөрчлөх хүсэлтийг хүлээн авсны дараа хууль ёсоор ганц бие гэдгээ зарласан байдаг.
Энэ оны эхээр Ким Кардашиан "Skims" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Удаан хугацаанд би бусдыг дандаа баярлуулах зүйлс хийж ирсэн" гэж хэлээд "Би одооноос өөрөө өөрийгөө жаргалтай байлгана" гэж шийдсэн хэмээн өндөр зэрэглэлийн салалтад хүргэсэн шалтгаанаа тайлбарлажээ.
Мөн тэрээр "Би өөрийгөө сонгосон. Юу ч болж байсан өөрийгөө сонгох нь зөв гэж бодож байна" гэжээ.
Харин энэ өнгөрсөн есдүгээр сард Канье Уэст "Өглөөний мэнд Америк"-т өгсөн ярилцлагадаа албан ёсоор Кимээс уучлалт гуйсан байна. Тэр уучлалт гуйхдаа, "Тэр бол миний хүүхдүүдийн ээж. Надаас шалтгаалсан бүхий л стрессүүдээс би уучлал гуйж байна, бүр бурхан намайг илүү хүчтэй байхыг уриалсанд нь би бухимдсандаа ч уучлалт гуйж байна" гэж хэлжээ.
Б.Бүжлхамаа