Хятадад эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж буй. Тэгвэл тэд ковидын хатуу дүрмээсээ ухарч байгаа бололтой. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь сүүлийн хэдэн арван жилд Бээжинд тулгарч буй хамгийн том сорилт болж байна.
Гуанжоу хотын оршин суугчид Ковид-19 хөл хориог цуцалснаас хойш долоо хоногийн дараа анх удаа өчигдөр ажилдаа буцаж ирэв. Чунцин хотод зарим оршин суугчид тогтмол Ковид шинжилгээ өгөх шаардлагагүй болсон байна. Мөн Бээжинд эрүүл мэндийн өндөр албан тушаалтан омикрон хувилбаруудын ноцтой байдлыг бууруулсан нь чухал алхам болжээ.
Эрх баригч Коммунист нам хөл хоирог эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал цуглааныг олон нийтэд хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа. Гэвч цагдаагийн арга хэмжээнүүд жагсаал цуглааныг зогсоосны дараа комунист нам олон нийтийн уур хилэнгийн үндсэн шалтгаан болох эдийн засгийн өсөлтийг зогсоож, олон сая хүнийг гэрт нь удаан хугацаагаар хорьсон интрузив тахлын хяналтыг шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хятадын удирдагч Ши Жиньпин барууны орнуудын өрсөлдөгчдөөс илүү вирусыг хянах намынхаа хууль ёсны байдлыг чухалчилдаг. Аливаа ухралт эсвэл шийдвэрээ орхих нь түүний эрх мэдлийг бууруулж болзошгүй юм.
Хятадын улс төр судлаачид хувь хувьдаа үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дараах сэтгэгдлүүдийг хэлжээ. Николас Кристоф хэлэхдээ, “Хятадын эсэргүүцлийн жагсаал хаашаа явж байгааг мэдэж байгаа гэж цэлэлзэж байгаа тэр хүнээс зайлсхий” гэсэн бол Яшен Хуан “Ши Жиньпин Хятадыг цэцэглэн хөгжихөд тусалсан нийгмийн гэрээг зөрчсөн” гэжээ.
Хятадын ард түмэн туйлдаа хүрч, Коммунист намд итгэх итгэлээ алдаж байна гэж Хятадын залуу улстөрч Ву Цян бичжээ.
Б.Бүжлхамаа