АНУ болон холбоотнуудынх нь Украинд нийлүүлж байгаа их буунууд байнга засвар үйлчилгээ шаардаж байгаа нь Пентагонд асуудал болж байна гэж The New York Times сонин албаны эх сурвалжийн мэдээнд тулгуурлан бичжээ.
Сонины мэдээгээр, эвдэрсэн их буунуудыг засвар үйлчилгээнд оруулахаар Польшид илгээж байгаа аж. Пентагоны Европ дахь командлалын хувьд их бууны засвар үйлчилгээ нь тэргүүлэх чиглэл болж эхэлжээ.
Украин өөрийн ээлжинд их бууны засварын газрууд нь улам ойр, тэднийг байлдааны талбарт хүргэхэд шуурхай хурдан байлгахыг хүсчээ.
Сонин тодруулснаар, барууны их буунуудын гуравны нэг нь жагсаалаас гарсан байгаа нь тэднийг эрчимтэй ашиглаж байгаагаас үүдэлтэй гэнэ.
НАТО-гийн гишүүн барууны 25-аас цөөнгүй орнууд Украинд зэвсэг техник нийлүүлж байгааг Оросын Мөрдөн байцаах товчооны тэргүүн Александр Бастрыкин арваннэгдүгээр сарын 24-нд мэдээлж байв.
М.ЦОГТ