x

Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлыг нүүрсний эрэлттэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсонд Ван И сайдад баяр хүргэж, энэ онд ийнхүү гурав дахь удаагаа биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг зохион байгуулахад хоёр улсын ГХЯ-д идэвхтэй хамтран ажилласанд Б.Батцэцэг сайд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй анхны төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулах, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад Ван И сайд чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэснийг Б.Батцэцэг сайд түүнд уламжилж, энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг ахиулахад чухал түлхэц үзүүлнэ гэж итгэж буйг илэрхийлэв.

Тэрээр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох нь чухал болохыг дурдав.

Тухайлбал, хоёр талын харилцан тохирсон хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын зэрэгцээ Ханги-Мандал хилийн боомтыг шинэ төмөр замаар даруй холбох нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй дахин уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, түүний 2022 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгааг дурдав.

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, Монголын талын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Түүнчлэн Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлт хэрэгцээтэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцахаа тэмдэглэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал амжилттай үргэлжилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top